Манай байгууллага 2019 оны 2-р сараас Англи Улсын Landell Mills компанитай хамтран АХБ-ны санхүүжилттэй “TrTA 9607-MON: Монгол орны хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан (51423-001)” сэдэвт төсөл хэрэгжүүлж байна. Хугацаа: 2019 оны 2-р сараас 8-р сар хүртэл. Энэхүү төслийн зорилго нь АХБ-нд ХХААХҮЯ-наас урт хугацааны зээлийн төсөл боловсруулж өгөхөд техникийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Энэхүү “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан” техник туслалцааны хэлцлийн төсөл нь Монгол орны газар тариалангийн салбарын хүнсний ногооны ургац, зах зээлийг нэмэгдүүлж орон нутагт жижиг тариаланчдын орлого, ажлын байр нэмэгдүүлэх чиглээр хэрэгжүүлэх төсөлд дэмжлэг үзүүлнэ. Хүнсний ногоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгарах олон саад бэрхшээлийг даван туулахад хүнсний ногооны нэмүү өртгийг нэмэгдүүлэх, зах зээлийн сүлжээг бэхжүүлэх асуудал маш чухал юм. Үүний тулд (i) хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэх, (ii) хүнсний ногооны нэмүү өртгийг нэмэгдүүлэх зах зээлийн сүлжээг өргөтгөх дэд бүтэцийг сайжруулах гэсэн үндсэн хоёр чиглэлд анхаарах шаардлагатай.
Төсөл хэрэгжүүлэхэд нийт 42.4 сая ам. долларын хөрөнгө шаардлагатай бөгөөд энэхүү санхүүжилтийн 40 сая нь АХБ-ны зээл, 2 сая нь буцалтгүй тусламж, 0.4 сая Монгол улсын Засгийн газрын хөрөнгөөс бүрдэнэ.