87204_orig

 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр/Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилттэй “Байгаль Нуурын Сав Газрын Хил Дамнасан Экосистемийн Байгалийн Нөөцийн Нэгдсэн Менежмент” төслийн дэмжлэгтэй “Хөвсгөл нуур-Эг голын сав газрын менежментийн  төлөвлөгөө”-г боловсрууллаа.Хөвсгөл нуур-Эг голын сав газар нь Монгол орны хойт талд үндсэндээ өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд  Хангай  Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Хөвсгөл нуур-Эг голын сав газар нь Монгол орны хойт талд үндсэндээ өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд  Хангай  Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс гэж нэрлэгдэх хэсэгт багтана. Хөвгөл нуур – Эг голын эх гэж авсан цэгийн газар зүйн солбицол нь 100o09’07”, 50o25’04”, голын адаг нь 103o37’28”, 49o23’19”  болно.

Хөвгөл нуур

Хөвсгөл нуур нь хойд хэсэгт байрлах цэнгэг уст нуур. Хөвсгөл нуурын орчим хойд өргөргийн 490 53 ба 52000, Зүүн уртаргийн 99000 ба 101056ийн хооронд орших өвөрмөц уулархаг нутаг юм. Хөвсгөл нуур нь “Хорьдог Сарьдаг”, “Уран Дөш” зэрэг өндөр нуруудаар хүрээлэгдэн далайн түвшнөөс дээш 1650 метрт оршдог. Манай нутгийнхан Хөвсгөл нуураа хайрлан хүндэлж, “Далай Ээж” хэмээн нэрлэдэг билээ. Гадаадын зарим нэгэн сонин сэтгүүлд Монголын Хөх Сувд ч гэж бичсэн байдаг.

Хөвсгөл нуур эзлэхүүнээрээ улсын хамгийн том нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нь юм. Нуурын усны дундаж эзлэхүүн эзэлхүүн 383 км³, хамгийн их гүн нь 267 м дундаж гүн нь 138 м болно. Нуурын урт нь 136км, өргөн 36.5 км, усан мандлын талбай 2760 км2 мандлын талбайгаараа Азид аравдугаарт ордог. Нуурын ус хураах талбай 4990 км2. Хөвсгөл нуур цэнгэг усны нөөцөөр Монголд нэгдүгээрт ордог бөгөөд монгол орны цэнгэг усны 70%-ийг эзэлдэг бол дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувийг эзлэнэ. Нуурт 99 гол цутгадаг бөгөөд ганц Эгийн гол л эх авдаг. Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг.

Эгийн гол

Эг гол нь Хойд мөсөн далайн ай савд багтах бөгөөд Хөвсгөлөөс эх аван ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсан Үүр голтой нийлж улмаар Сэлэнгэ мөрөнд цутгана. Эг гoл бол 7 дугаар эрэмбийн гол юм. Эгийн гол нь Сэлэнгэ мөрний баруун гарын хамгийн том цутгал бөгөөд газар зүйн мэдээллийн системийн аргаар 1: 100000 масштабтай зураг дээр голын уртыг тооцоход 1217,3 км, сав газрын талбайн 41679,9 ам км гарч байна.

Сэдэвчилсэн зургуудыг манай FACEBOOK хуудаснаас үзэж болно