1387935667

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгаар Ерөө-Хүдэр-Минж голын сав газрын экологи, нийгэм эдийн засгийн суурь судалгааг гүйцэтгэж, Сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулж байна.

Бага Хэнтий нуруунаас эх аван урсах Естий голд баруун гараас Чулуут, Итэмийн гол цутгадаг бөгөөд Итэмийн голоос нилээд уруудан зүүн талаас Хацарт гол цутгаж түүнээс доош Хонгийн гол болон урсана. Хонгийн голд зүүн хойноос нь Шарлан гол нийлэх ба энэ хоёр голын бэлчирээс Ерөө гол эхлэнэ.

Сэдэвчилсэн зургуудыг манай FACEBOOK хуудаснаас үзэх боломжтой.